Даваа, 6 сар 30, 2025
HomeОлон улсын мэдээИзраиль хакерууд Ираныг телевизийн сувгаар дамжуулан төрийн эргэлтэд уриалав

Израиль хакерууд Ираныг телевизийн сувгаар дамжуулан төрийн эргэлтэд уриалав

Израилийн хакерууд Ираны үндэсний телевизийн сувгийг хакердаж, ард түмнийг гудамжинд гарч, төрийн эрхийг авахыг уриалсан бичлэгийг шууд эфирээр цацлаа.

Mongolnews24.com сайтын мэдээлснээр, энэ халдлагыг Израилийн хакерууд үйлдсэн байж болзошгүй гэж гадаадын хэвлэлүүд мэдээлжээ. Нэвтрүүлгийн үед дэлгэцийн баруун дээд буланд арслангийн дүрс гарч ирсэн нь Ираны түүхэн бэлгэ тэмдэг төдийгүй Израилийн “Өгсөх арслан” нэртэй цэргийн ажиллагаанд хандсан дохио байсан аж.

Эфирээр гарсан уриалга: “Төр танай мөнгийг хамгаалж чадаагүй. Энэ бол танай боломж! Босоцгоо. Гудамжинд гар. Ирээдүйгээ өөрөө хяна.” Ийм төрлийн мессеж болон бэлгэ тэмдэг ашигласнаар олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, дотоод тэмцэл дэгдээх зорилготой байж магадгүй гэж шинжээчид дүгнэж байна.

Улс төрийн нөхцөл байдал:

Энэ үйл явдал Иран, Израилийн хоорондох хурцадмал байдал дээд цэгтээ хүрсэн үед тохиож буй. Өмнө нь хоёр тал харилцан пуужингийн цохилт өгч, Ираны удирдлага хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Одоогоор Ираны албан ёсны эх сурвалжууд телевизийн эфирийг хакердуулсан явдлыг тодорхой тайлбарлаагүй байгаа бөгөөд ирээдүйд ийм төрлийн кибер халдлагаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд