Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмУлаанбаатарт явган замын иж бүрэн шинэчлэл хийгдэж байна

Улаанбаатарт явган замын иж бүрэн шинэчлэл хийгдэж байна

Нийслэлийн хэмжээнд 2025 онд нийт 15 байршилд 186,839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн тохижуулахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар есөн байршилд засварын ажил эрчимтэй өрнөж байна.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Сүхбаатарын талбайн орчмын явган замын засварын ажилтай танилцсан юм. Тус байршилд төв талбайн хоёр жигүүрийг хамарсан 5012 ам метр талбайд шинэ явган зам тавигдаж байна.

Хотын дарга Х.Нямбаатар уг ажлын хүрээнд дараах тайлбарыг өглөө. “Хотод явган замын нэгдсэн стандарт байгаагүй учраас олон янзын материалтай, гадаад төрхөөрөө зөрүүтэй явган замууд үүссэн. Тухайлбал, Ленин клубийн автобусны буудлын орчмоор өнгө хольсон хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуу, бетон зэрэг материалаар хучсан замууд байгаа нь замын өнгө үзэмжийг алдагдуулж, аюултай нөхцөл бүрдүүлж байна. Иймээс бид явган замын иж бүрэн шинэчлэлийг эхлүүлээд байна. Шинэ хавтангууд барзгар гадаргуутай учраас цас, бороотой үед гулгахгүй, аюулгүй байх юм.”

Мөн тэрбээр “Засварын хүрээнд сольж авсан эвдрэлгүй, ашиглаж болох хуучин хавтангуудыг гэр хорооллын бүсүүдэд дахин ашиглахаар төлөвлөж байна” хэмээн нэмэгдүүлэв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд