Жил бүрийн зургадугаар сарын 1-нд тохиодог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд 2025” баярын үйл ажиллагаа энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд зөвхөн үзвэр үйлчилгээ, урлаг соёлын үзүүлбэр болон спортын тэмцээн уралдаанууд болох бөгөөд худалдаа, хоол хүнсний үйлчилгээ нь зөвхөн талбайн зүүн болон баруун хэсэгт буюу А.Амарын гудамж, Жуулчдын гудамжны орчимд байрлаж үйлчилнэ.
Энэ удаагийн баярын хамгийн онцлох үйл явдал бол анх удаа зохион байгуулагдаж буй “Magic Dream” нэртэй Диснейн үлгэрийн баатруудын парад юм. Энэхүү парадад нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй баатруудын баг оролцох бөгөөд дараах маршрутаар баярын алхалт хийнэ:
- Төв цэнгэлдэх хүрээлэн
- Энхтайваны гүүр
- Төв талбай
- Төв шуудан
- Цэцэг төв
- Зоос гоёлын уулзвар
- Засгийн газрын ордон
- Өргөө 2 кино театрын уулзвар
- МУБИС-ийн баруун талын уулзвар
- Централ тауэр
- Сүхбаатарын талбай
Энэхүү маршрут дагуу парад болохын улмаас тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалтууд хийгдэхээр төлөвлөжээ. Баярын үйл ажиллагаа нь гэр бүл, хүүхдүүдийн хамт нэг өдрийг хөгжилтэй, соёл урлагийн уур амьсгалд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж буй онцгой арга хэмжээ байх болно.
Ямар гоё мэдээ вэ! Хүүхдүүдийн баярыг ингэж сайхан зохион байгуулж байгаа нь үнэхээр бахархмаар
Эдгээр арга хэмжээ үнэхээр хэрэгтэй. Хүүхдүүддээ зориулсан баяр сэтгэлд дотно үлддэг