Даваа, 6 сар 9, 2025
HomeСпорт“Улаанбаатар марафон 2025” – 10, 21, 42 км-ийн бүртгэл албан ёсоор хаагдлаа

“Улаанбаатар марафон 2025” – 10, 21, 42 км-ийн бүртгэл албан ёсоор хаагдлаа

Монгол Улсын хамгийн том гүйлтийн спортын арга хэмжээ болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын тэмцээний 10 км, 21 км болон 42 км-ийн зайд гүйх бүртгэл дууссан талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бүртгэлийг 2025 оны 4 дүгээр сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд оролцогчдод энгэрийн дугаарыг тавдугаар сарын 23-ны өдөр хүртэл олгохоор төлөвлөсөн байна.

Энгэрийн дугаар авах боломжтой байршлууд

Оролцогч бүр өөрийн гүйх зайд тохирсон энгэрийн дугаарыг дараах байршлуудаас хүлээн авч болно:

1. Спортын төв ордон (1 давхарт):

  • 1.5 км
  • 5 км
  • 10 км
  • 21 км
  • 42 км

2. Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбарын хэсэг):

  • 1.5 км
  • 5 км
  • 10 км

3. Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг):

  • 1.5 км
  • 5 км
  • 10 км
  • 21 км
  • 42 км

4. Нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороод:

  • Зөвхөн 1.5 км болон 5 км зайд бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгоно

Дашрамд сануулахад:

  • Энгэрийн дугааргүй оролцогчдыг гараанд оруулахгүй
  • Бүртгэлтэй оролцогчид гүйлтийн чиглэл, хугацаа, аюулгүй байдлын зааварчилгаанд заавал хамрагдах шаардлагатай

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд