Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 1-ний байдлаар хаврын тариалалтад зориулсан буудайн үрийн нөөц 32 мянган тонн байгаа аж. Гэсэн хэдий ч энэ тоо нь өнгөрсөн 2024 оны мөн үетэй харьцуулахад 22.1 мянган тонноор бага үзүүлэлттэй байна.
Хөрс боловсруулалт, тариалалтын техник бэлэн байдал:
- Бул – 98.1%
- Өргөн холбооны машин – 98.2%
- Үр тарианы үрлүүр – 93.4%
- Анжис – 95.2%
- Төмс, хүнсний ногооны үрлүүр – 97.6%
- Дугуйт трактор – 94.9%
- Бүх төрлийн сийрүүлэгч – 93.9%
- Гинжит трактор – 73.5%
Эдгээр үзүүлэлт нь техник хэрэгслүүдийн бэлэн байдлын түвшин өндөр байгааг харуулж байгаа хэдий ч буудайн үрийн хомсдол тариалалтын үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.