НүүрНийгэмХ:7 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж, Яармагийн 3-р буудал хүртэл явна

Х:7 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж, Яармагийн 3-р буудал хүртэл явна

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор Х:7 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар болжээ.

Одоогийн Х:7 “Туул тосгон-Био комбинат-Хангарьд цогцолбор” чиглэлийг Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөх юм.

Яармагийн 3-р буудлаас буцаж эргэнэ

Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчиж, тус буудлаас буцаж эргэдэг болно.

Ингэснээр автобусны эргэлтийн хугацаа богиносож, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүлээлгийн хугацааг бууруулах боломжтой гэж үзжээ.

Чиглэлийн шинэ замналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Зорчигчид шинэчилсэн маршрутын зураглалын дагуу зорчих бөгөөд чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авах юм.

Х:7 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж, Яармагийн 3-р буудал хүртэл явна
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд