НүүрОлон улсын мэдээЭрэгтэй унтаж байхдаа алтан хиймэл шүдээрээ амьсгалж, гуурсан хоолойдоо жил тойрон тээж...

Эрэгтэй унтаж байхдаа алтан хиймэл шүдээрээ амьсгалж, гуурсан хоолойдоо жил тойрон тээж явжээ

ОХУ-ын Башкортостанд эмч нар таван алтан шүд бүхий хиймэл шүдийг гуурсан хоолойдоо (бронх) удаан хугацаанд тээж явсан эрэгтэйн амийг аварчээ. Энэ талаар тус бүгд найрамдах улсын Эрүүл мэндийн сайд Айрат Рахматуллин өөрийн Telegram сувгаараа мэдээллээ.

Өвчтөнийг байнгын ханиалга зовоож байсан ч тэрээр уг зовуурыг өөрийн өндөр нас эсвэл энгийн ханиадтай холбон тайлбарлаж, мэргэжлийн эмчид удаан хугацаанд хандаагүй байна.

Эмч нар эхэндээ уушгины хатгалгаа туссан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан ч үзлэг, оношилгооны явцад эрэгтэйн гуурсан хоолойд гаднын биет байгааг илрүүлжээ. Шалгалтын дүнд тэрээр нойрондоо хиймэл шүдээ алдсан ч үүнд онцгой ач холбогдол өгөөгүй бөгөөд улмаар уг шүд амьсгалын замаар орж, жилийн турш байрлаж байсан нь тодорхой болсон байна.

Эмнэлгийн мэргэжилтнүүд баруун талын гуурсан хоолойн хөндийд тээглэсэн хиймэл шүдийг тусгай гогцооны тусламжтайгаар амжилттай татан гаргажээ. Одоогоор эрэгтэйн амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн аюул занал учраагүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд