2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрвөн улирал хичээллэж, хоёр долоо хоногийн бие даалтын хугацаатай байхаар хуваарь гарчээ. Ахлах ангийн сурагчид мөн нэг долоо хоногийн цахим сургалтад хамрагдана.
Нэгдүгээр улирлын амралтаар нийслэл болон орон нутгийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-6-нд амарч, арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагаас хоёрдугаар улирлын хичээлдээ орно.
Өвлийн амралт гурван долоо хоног үргэлжилнэ
Хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас эхэлж, гурван долоо хоног үргэлжлэхээр байна.
Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоногийг өвлийн амралтын өмнө буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд товложээ. Улмаар гуравдугаар улирлын хичээл 2027 оны нэгдүгээр сарын 18-наас эхэлнэ.
Гуравдугаар улирлын хуваарь нийслэл, орон нутагт ялгаатай
Нийслэлийн сурагчид 2027 оны гуравдугаар сарын 22-26-нд амарч, гуравдугаар сарын 29-нөөс хичээлдээ орно.
Харин орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 22-26-нд бие даалтын долоо хоногт хамрагдаж, дараагийн долоо хоногт амарсны дараа дөрөвдүгээр сарын 5-наас хичээлээ үргэлжлүүлэх юм.
