НүүрОсол хэрэгХөдөө нуурын мөс цөмөрч живсэн автомашины жолоочийг эсэн мэнд аварчээ

Хөдөө нуурын мөс цөмөрч живсэн автомашины жолоочийг эсэн мэнд аварчээ

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хөдөө нуурын мөс цөмөрч, Kia Porter загварын ачааны автомашин усанд живсэн байна.

Автомашиныг жолоодож явсан иргэнийг эсэн мэнд гаргасан бөгөөд тээврийн хэрэгслийг дараа нь татлага ашиглан нуураас татаж гаргажээ.

Хөдөө нуур нь 5 км урт, 3.2 км өргөн, 3.1 метр гүн бөгөөд тухайн үед мөсний зузаан ойролцоогоор 5 сантиметр байсан гэж мэдээлжээ. Автомашиныг банзаар ивж, татлага ашиглан уснаас гаргасан байна.

Мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг анхааруулав

Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гол, нуурын мөсний зузаан хэсэг бүрт харилцан адилгүй байдаг тул иргэд, малчдыг мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд