НүүрОсол хэрэгСүүлийн 24 цагт хүрэн баавгайтай холбоотой найман дуудлага бүртгэгджээ

Сүүлийн 24 цагт хүрэн баавгайтай холбоотой найман дуудлага бүртгэгджээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд аймаг, нийслэлийн Байгаль орчны газруудаас ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын 20-21-нд хүрэн баавгайтай холбоотой нийт найман дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс долоон баавгай гурван аймгийн нутагт, нэг баавгай нийслэлийн нутаг дэвсгэрт үзэгджээ.

Хэнтий аймагт таван тохиолдол бүртгэгдсэн байна

Байршлаар нь авч үзвэл:

  • Налайх дүүрэгт 1
  • Архангай аймагт 1
  • Дархан-Уул аймагт 1
  • Хэнтий аймагт 5 баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад аравдугаар сарын 21-ний 08:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй гэж БОУАӨЯ-наас мэдээлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд