НүүрНийгэмЮ.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож, түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож, түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, түүний төрөл төрөгсөд Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр улс эх орноо удирдах үйл хэрэгт 44 жил тасралтгүй хүчин зүтгэсэн түүхтэй юм.

Ерөнхий сайд Н.Учралын илэрхийлсэн байр суурь

Ерөнхий сайд Н.Учрал хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Ю.Цэдэнбалыг ХХ зууны Монголын хөгжлийн бахархалт түүхийг бүтээхэд онцгой гавьяа байгуулсан, үндэсний ой санамжид үргэлжид санан дурсагдах эх оронч удирдагч хэмээн онцлов. Түүнчлэн түүний амьдралын 75 жил бол эгэл энгийн, бахархам бүтээлч хувь хүний түүх төдийгүй Монголын ард түмний мартах учиргүй түүхэн сургамж, гавьяа мөн гэдгийг тэмдэглэж, түүний төрөл төрөгсөд болон журмын нөхдөд нь хүндэтгэл илэрхийллээ.

Ерөнхий сайд Н.Учралын илэрхийлсэн байр суурь
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд