Канад-Америкийн жүжигчин Майкл Жей Фокс Паркинсон өвчинтэй хийж буй тэмцэл болон буян үйлсийн ажиллагаагаараа “Эмми” (Emmy)-гийн наадмаас Боб Хоупын нэрэмжит Хүмүүнлэгийн шагналыг хүртлээ.
Одоо 65 настай жүжигчин “Apple TV+” платформын “Shrink” цувралд тоглож, жүжигчний замналдаа эргэн ирснээр “Эмми”-гийн 19 дэх номинацидаа нэрлэгдээд байна. “Ирээдүй рүү буцсан нь” (Back to the Future) киноны од тэрээр анх 1991 онд 29 насандаа уг өвчний шинж тэмдгийг анх мэдэрч байснаа дурсжээ.
Тэрээр тайзнаас “Анхандаа карьераа алдахаас айн оношоо нуудаг байсан ч өвчнийг хүлээн зөвшөөрөх нь бууж өгч байгаа хэрэг биш гэдгийг ойлгосон” хэмээн ярьсан юм.

Тэрээр 2000 онд “Майкл Жей Фоксын сан”-г байгуулж, анагаах ухааны судалгаанд сая сая ам.долларын санхүүжилт оруулсан байна. Ярианы бэрхшээлийн улмаас 2020 онд жүжигчний мэргэжлээ орхиж байгаагаа зарласан ч 2025 онд дэлгэцнээ эргэн ирсэн юм.
2002 онд бий болсон Боб Хоупын нэрэмжит шагналыг өмнө нь Опра Уинфри, Жорж Клуни, Шон Пенн нарын алдартнууд хүртэж байжээ.
