“The MongolZ” баг үндсэн бүрэлдэхүүний шинэ тоглогчид болох tikuak болон DarkMeister нарыг сэлгээний сандалд шилжүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр тэдний багт тоглосон хоёр сарын хугацаатай идэвхтэй үе дуусгавар болж байна.
Монголын баг сүүлийн үед тааруу үр дүнг үзүүлээд байсан бөгөөд “Esports World Cup” (EWC) тэмцээнд 9-16-р байрт орж, “FISSURE Playground 3” тэмцээнээс сүүлчийн байраар мултарсан юм. “FISSURE Playground 3” тэмцээнд Techno оронд cobrazera оролцсон билээ.
“tikuak” болон “DarkMeister” нар тус багийн хамтаар нийт 9 тоглолтод оролцохдоо өндөр зэрэглэлийн багуудын эсрэг тулж, дунджаар 0.91 ба 0.92 рейтинг үзүүлжээ.
Дараагийн тэмцээн ба одоогийн бүрэлдэхүүн
“The MongolZ” багт бүрэлдэхүүнээ эргэн бүрдүүлж, бэлтгэлээ хангахад нэг сар гаруйн хугацаа үлдээд байна. Тэдний дараагийн оролцох тэмцээн нь 10 дугаар сарын хоёрдугаар хагаст болох “PGL Masters Bucharest 2026” юм.
Багийн одоогийн бүрэлдэхүүн:
- Бямбасүрэнгийн “bLitz” Гаридмагнай
- Банзрагчийн “910” Усөхбаяр
- Мөнхболдын “Techno” Сөдбаатар
- Баянбатын “maaRaa” Эрдэнэдалай (Дасгалжуулагч)
Сэлгээний сандалд:
- Ирээдүйн “DarkMeister” Дугарсүрэн
- Чимэдцэрэнгийн “tikuak” Золбаяр
- Ууганбаярын “cobrazera” Анарбилэг
