Монголын The MongolZ баг FISSURE Playground 3 тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтоо Бразилийн MIBR багийн эсрэг хийж, гурван газрын дараа цувралын харьцаагаар 1:2-оор ялагдлаа.
Цуврал Ancient дээр эхэлж, The MongolZ өрсөлдөгчөө 13:5-аар буулган авснаар эхний газрын давуу талыг авсан. Харин Mirage-д MIBR 13:10-аар ялж, цувралыг 1:1 болгон тэнцүүлэв.
Шийдвэрлэх Inferno газрын үндсэн үе 12:12-оор өндөрлөж, тоглолт нэмэлт үед үргэлжилсэн. Нэмэлт үед MIBR илүү амжилттай тоглон 16:12-оор хожиж, цувралын эцсийн дүнг 2:1 болголоо.
Тоглолтын дүн:
- Ancient — The MongolZ 13:5 MIBR
- Mirage — The MongolZ 10:13 MIBR
- Inferno — The MongolZ 12:16 MIBR
- Цувралын дүн — The MongolZ 1:2 MIBR
Ингэснээр The MongolZ FISSURE Playground 3 тэмцээний хэсгийн шатыг ялагдлаар эхлүүлэв.

The MongolZ багийн албан ёсны төлөөлөгчөөр 1xBet ажилладаг бөгөөд тус брэнд багийг олон улсын тэмцээнүүдэд дэмжин ажиллаж байна.
