НүүрНийгэмШүүхээс философич С.Молор-Эрдэнийн цагдан хориог цуцлах хүсэлтийг хэрэгсэхгүй болгов

Шүүхээс философич С.Молор-Эрдэнийн цагдан хориог цуцлах хүсэлтийг хэрэгсэхгүй болгов

Философич С.Молор-Эрдэнийн цагдан хориог цуцлуулах хүсэлтийг шүүх хэлэлцээд, суллах үндэслэлгүй гэж үзэн үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэв.

Шүүхэд С.Молор-Эрдэнийн цагдан хориог цуцлуулах хүсэлт ирсний дагуу өнөөдөр 14:00 цагт хэлэлцүүлэг явуулсан юм. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал болон яллагдагчийн тайлбартай танилцаад, түүнийг суллах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн прокурорын саналыг хүлээн авч, энэ сарын 2-ны өдрөөс авсан 30 хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болсон байна.

Хэргийн шалтгаан ба мөрдөн шалгах ажиллагаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдэд холбогдох асуудлыг шалгаж эхэлсэн билээ. Тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл болон түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм.

Тус чиглэлийн дагуу Тагнуулын ерөнхий газраас (ТЕГ) С.Молор-Эрдэнийг саатуулж, улмаар шүүхийн шийдвэрээр цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд