НүүрСпорт“Хачиртай бантан” подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагналыг жил бүр олгохоор болов

“Хачиртай бантан” подкастын нэрэмжит “Үнэн зоригт” шагналыг жил бүр олгохоор болов

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоогийн санаачлан хөтлөн хүргэдэг “Хачиртай бантан” подкастын хамт олон үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, залуу бөхчүүдийг дэмжих зорилгоор “Үнэн зоригт” шагналыг жил бүр уламжлал болгон олгохоор боллоо. Тус шагналыг амжилттай барилдаж буй шилдэг найман аймгийн цолтонд гардуулах юм.

“Үнэн зоригт” шагналыг намрын эхний барилдаанаас эхлэн Сар шинийн барилдаан хүртэлх хугацаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаас цуглуулсан чансааны оноонд үндэслэн олгохоор журамлажээ.

Шалгарсан шилдэг найман аймгийн цолтой бөх тус бүрд дараах урамшууллыг гардуулна:

  • 1,000,000 (нэг сая) төгрөгийн мөнгөн шагнал
  • Дурсгалын зүйл
  • Сургалт болон шинжилгээний эрхийн бичиг

Тус подкаст нь залуу бөхчүүдийг олон нийтэд сурталчлах, тэдний бэлтгэл сургуулилалт болон амжилтад нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд