Ням, 7 сар 27, 2025
HomeЭрүүл мэндСудасны даралтыг бууруулах нь ой ухаан муудахаас сэргийлэх энгийн арга байж болзошгүй

Судасны даралтыг бууруулах нь ой ухаан муудахаас сэргийлэх энгийн арга байж болзошгүй

Судасны даралт өндөртэй тэмцэх нь зөвхөн тархины цус харвалтаас сэргийлээд зогсохгүй, сэтгэцийн доройтлын (деменци) эрсдлийг ч бууруулах боломжтой болохыг Америк, Хятадын эрдэмтдийн хамтарсан судалгаа баталжээ.

The Guardian мэдээлснээр, артерийн даралтыг эмчилгээ, амьдралын хэв маяг өөрчлөх болон эмнэлгийн зөвлөгөөгөөр дамжуулан хянаж чадвал ой ухаан доройтох эрсдэл 15% хүртэл буурдаг байна.

Судалгааны талаар

Хятадын хөдөө орон нутгийн 34,000 хүн уг судалгаанд оролцсон бөгөөд бүгд хянагдаагүй гипертонитой байв. Тэднийг дараах хоёр бүлэгт хуваажээ:

  • Интенсив эмчилгээний бүлэг — оролцогчдод үнэгүй эм, зөв хооллолт, хөдөлгөөн хийх зөвлөгөө болон даралт хэмжих багаж өгсөн.
  • Энгийн аргаар эмчлүүлсэн бүлэг — зөвхөн ердийн эмчилгээ хийлгэсэн, нэмэлт тусламж аваагүй.

Дөрвөн жилийн дараа, нэмэлт тусламж авсан бүлэгт ой ухаан муудах тохиолдол 15%-иар, когнитив (танин мэдэхүйн) чадвар алдагдах эрсдэл 16%-иар бага байжээ.

Профессор Тара Спайрес-Джонс:

“Даралтыг тогтвортой түвшинд хадгалах нь хөгшрөлтийн үед тархийг хамгаалах чухал арга. Гэхдээ энэ нь бүх хүнд үр дүнтэй гэсэн үг биш. Зарим оролцогчид тусламж авсан ч деменци үүссэн.”

Эрдэмтэд уг аргыг өөр улс орнуудад, урт хугацааны турш дахин судалж, үр дүнгийн ерөнхий байдал, давтагдах боломжийг шалгах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд