НүүрСпортНААДМЫН БЭЛТГЭЛ: Шагайн харвааны бай шагналын хэмжээг хоёр дахин өсгөв

НААДМЫН БЭЛТГЭЛ: Шагайн харвааны бай шагналын хэмжээг хоёр дахин өсгөв

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил болон Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эрчимтэй өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай өчигдөр тус хороог хуралдуулж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Тэмцээний үндсэн удирдамжийг 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр батлуулсан бөгөөд наадмын нэгдсэн цахим хуудсаар дамжуулан иргэдэд хэрэгцээт мэдээллийг тогтмол хүргэж байгаа юм байна.

Тэмцээний ангилал ба бай шагналын шинэчлэгдсэн дүн

Энэ жилийн баяр наадмын зохион байгуулах хорооноос шагайн харваачдын хөдөлмөр, ур чадварыг өндрөөр үнэлж, бай шагналын санг өмнөх жилүүдээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлэх түүхэн шийдвэр гаргажээ. Харвааг уламжлал ёсоор “Насанд хүрэгчид”, “Ахмад”, “Өсвөр” гэсэн гурван үндсэн ангиллаар явуулах бөгөөд шагналын урамшууллыг дараах байдлаар хуваарилсан байна.

  • Насанд хүрэгчдийн багийн харваа: Тэргүүн байр алтан медаль, өргөмжлөл, 40 сая төгрөг; дэд байр мөнгөн медаль, өргөмжлөл, 32 сая төгрөг; гутгаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг. Харин IV байрт шалгарвал өргөмжлөл, 16 сая төгрөг, V-VIII байрын багуудад өргөмжлөл, тус бүр 4 сая төгрөг олгоно.
  • Ахмадын багийн харваа: I байр алтан медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг; II байр мөнгөн медаль, өргөмжлөл, 20 сая төгрөг; III байр хүрэл медаль, өргөмжлөл, 16 сая төгрөг; IV байр өргөмжлөл, 12 сая төгрөгийн шагнал урамшуулал хүртэнэ.
  • Өсвөрийн багийн харваа: Маргаашийн залгамж халаа болсон өсвөрийн мэргэн харваачдын I байрт алтан медаль, өргөмжлөл, 12 сая төгрөг; II байрт мөнгөн медаль, өргөмжлөл, 10 сая төгрөг; III байрт хүрэл медаль, өргөмжлөл, 8 сая төгрөг; IV байрт өргөмжлөл, 6 сая төгрөг тус тус гардуулахаар тогтжээ.

Үндэсний өв соёл ба хүмүүжлийн ач холбогдол

Салбар хорооны дарга М.Баярмагнай хурлын төгсгөлд баяр наадмын үзэл санаа, шагайн харвааны ёс жаягийн талаар онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Монгол төрийн наадам бол үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил хэмээн тодорхойлсон юм. Түүнчлэн энэхүү үндэсний наадгай нь нарийн ёс жаягтай, ахас дээдсээ хүндэтгэн эрэмбэ дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой учир энэ утга агуулга, үнэ ценийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатайг сануулсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд