НүүрОлон улсын мэдээШи Жиньпиний Хойд Солонгос дахь түүхэн айлчлал эхэллээ

Ши Жиньпиний Хойд Солонгос дахь түүхэн айлчлал эхэллээ

БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпиний Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тэрбээр Бээжингийн цагаар 12:00, харин Пёньяны цагаар 13:00 цагийн орчимд Хойд Солонгосын газар нутагт хүрэлцэн ирж, хөл тавьсан байна. Энэхүү үйл явдал нь түүний хувьд сүүлийн долоон жилийн хугацаанд тус улсад хийж буй анхны айлчлал төдийгүй, 2026 он гарсаар хилийн чанадыг зорьж буй хамгийн анхны гадаад томилолт гэдгээрээ олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх аж.

БНХАУ-ын Төрийн тэргүүнийг дагалдан тус улсын гадаад бодлого, намын удирдлагын голлох эрхэмүүд Пёньянд хүрэлцэн иржээ. Хоёр өдрийн өндөр түвшний уулзалтад Ши Жиньпиний хамт дараах албаны хүмүүс ажиллахаар хамт очсон байна.

  • Түүний эхнэр Пэн Лиюань
  • Гадаад хэргийн сайд Ван И
  • Коммунист намын Төв хорооны ерөнхий газрын дарга Цай Чи

Дарга Ши Жиньпин 2026 он гарснаас хойш дипломат харилцааны хувьд асар идэвхтэй ажиллаж, дэлхийн 23 орны 26 удирдагч, удирдах албан тушаалтнуудыг эх орондоо хүлээн авч уулзсан байна. Тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарыг маш богино хугацааны зайтайгаар эх орондоо хүлээн авсан нь геополитикийн хүрээнд томоохон шуугиан тарьж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байсан билээ. Олон улсын хэвлэлүүд энэхүү айлчлалын үр дүнг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд бид явцын мэдээллийг цаг алдалгүй үргэлжлүүлэн хүргэх болно.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд