“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар товлогдлоо. Нийслэлийн хамгийн том спортлог өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл тавдугаар сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм.
Энэ удаагийн марафон үндсэн таван зайд явагдах бөгөөд зайнаасаа хамаарч бүртгэлийн хураамж харилцан адилгүй байна. Тухайлбал, гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1.5 км-ийн зайн гүйлт 5000 төгрөгийн хураамжтай бол 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтэд 10,000 төгрөгөөр бүртгүүлэх боломжтой. Мэргэжлийн түвшний гүйгчид болон сонирхогчид дараах төрлүүдэд хүч сорино:
- 10 км-ийн зайн гүйлт (18-аас дээш насныхан): 50,000 төгрөг.
- Хагас марафон буюу 21 км (18-34, 35-54, 55-аас дээш нас болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд): 70,000 төгрөг.
- Бүтэн марафон буюу 42 км (18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэд): 90,000 төгрөг.
- Тусгай олимпын төрөл (500 болон 800 метр): Үнэ төлбөргүй.
Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг тавдугаар сарын 1-нээс 15-ны хооронд 09:00-17:00 цагийн хугацаанд дүүрэг бүрийн Биеийн тамир, спортын хороодоор дамжуулан олгохоор болжээ. Иргэд өөрт ойр байрлах дараах газруудад хандаж энгэрийн дугаараа авах боломжтой юм. Үүнд:
- Нийслэлийн Биеийн тамир, спортын газар – 70002785
- Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70141983
- Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 11450511
- Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70213435
- Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70491280
- Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70233601
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 11344783
- Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 11315651
- Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 70176348
- Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо – 77773113
