HomeСпорт“The MongolZ” өнөө шөнө “FUT”-тай хагас шигшээд хүч үзнэ

“The MongolZ” өнөө шөнө “FUT”-тай хагас шигшээд хүч үзнэ

Цахим спортын “PGL Bucharest” тэмцээний шөвгийн наймын шат өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорхой боллоо. Өчигдөр болсон тоглолтод Монголын “The MongolZ” баг “PARIVISION”-той учраа таарч, ширүүн өрсөлдөөний дараа 2:1 (Dust2 6:13, Mirage 13:8, Ancient 13:9)-ийн харьцаатай ялалт байгуулан дараагийн шатанд шалгарсан байна.

Ингэснээр манай баг хагас шигшээд “FUT”-тай тоглохоор болжээ. Харин “PARIVISION” тэмцээнийг 5-8-р байр зэлэсэн амжилттайгаар өндөрлүүлж, 31250 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Плей-оффын тоглолтын дүн болон хуваарь:

  1. 4-р сарын 9
    • 3DMAX 2-1 MIBR
    • Astralis 2-1 Eyeballers
    • B8 0-2 FUT
    • PARIVISION 1-2 The Mongolz
  2. 4-р сарын 10
    • 22:00 3DMAX – Astralis
    • 01:00 FUT – The Mongolz
  3. 4-р сарын 11
    • Хүрэл медалийн төлөөх тоглолт
    • 20:00 цагаас
    • Гранд-финал
    • 23:00 цагаас

Ийнхүү “The MongolZ” баг финалын эрхийн төлөөх хамгийн чухал тоглолтын өмнө ирээд байна. Тэдний эсрэг “FUT” баг шөвгийн наймд “B8”-ыг 0-2-оор буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм.

“The MongolZ” өнөөдөр “FUT”-тай хагас шигшээд тоглоно

The MongolZ баг нь 1xBet-ын дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд оролцож байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд