HomeСпортШинэ Valve чансаанд “The Mongolz” гуравт бичигдэж, “Spirit” топ 10-оос хасагдав

Шинэ Valve чансаанд “The Mongolz” гуравт бичигдэж, “Spirit” топ 10-оос хасагдав

CS 2 төрлийн шинэ Valve чансаа зарлагдаж, дээд хэсэгт нь анхаарал татахуйц өөрчлөлтүүд гарлаа. Чансаа бий болсноос хойш байнга шилдэг 10-т бичигдэж ирсэн “Spirit” баг энэ удаа анх удаа 11 дүгээр байр руу ухарсан нь түүхэн үзүүлэлт болов.

Харин Монголын “The Mongolz” баг амжилтаа ахиулж, шинэ чансаанд 3 дугаар байрт эрэмбэлэгдлээ. “PGL Bucharest” тэмцээний хасагдах шатанд шалгарсан тэдний хувьд энэ өсөлт нь олон улсын тавцанд байр сууриа улам бататгасны илрэл болж байна.

Шинэчилсэн Valve чансааны эхний аравт:

  1. Vitality
  2. NAVI
  3. The Mongolz
  4. Aurora
  5. Furia
  6. Astralis
  7. Mouz
  8. PARIVISION
  9. Falcons
  10. FUT
The Mongolz Valve чансааны 3-т бичигдлээ

Топ 10-аас нэг байр унасан “Spirit” 11-д бичигдсэн бол түүний араас G2, 9z, Pain, Legacy, 3DMAX, B8, Monte, BetBoom Team, GamerLegion багууд жагсаж байна. Ийнхүү энэ удаагийн чансаа нь Монголын багийн хувьд шинэ амжилт авчирч, харин “Spirit”-ийн хувьд тогтмол өндөр байрлалын цуваа тасарсан онцлог шинэчлэлт боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд