“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийнхээ арга хэмжээг ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна. Харин үүний өмнө наадмын уур амьсгалыг эхлүүлэх эхний “Pre-event”-ээ энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хийхээр болжээ.
Энэ удаагийн урьдчилсан арга хэмжээ нь хотын төвд нээлттэй хэлбэрээр болох бөгөөд хэд хэдэн хамтлаг, уран бүтээлчид ээлж дараалан тайзнаа гарах юм. Хөтөлбөрийн дагуу электрон хөгжим, амьд тоглолт хосолсон үзүүлбэрүүд үзэгчдэд хүрнэ.
Тайзнаа гарах уран бүтээлчид:
- 13:30 – 14:50 La Bombé (Dj set)
- 15:00 – 15:30 Crazy Sad Asians
- 15:40 – 16:10 Newborn
- 16:20 – 16:50 Starru
- 17:00 – 17:40 The Lemons
- 17:50 – 19:00 EBA (Dj set)
“Playtime” наадам нь соёлын аялал жуулчлалыг дэмжих, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгон таниулах зорилгын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг. Энэ жилийн үндсэн наадамд 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцохоор төлөвлөгдсөн байна.
