HomeСпортИрландын хөлбөмбөгчин Б.Энх-Оргилын үгийг монгол бичгээр шивүүлжээ

Ирландын хөлбөмбөгчин Б.Энх-Оргилын үгийг монгол бичгээр шивүүлжээ

Гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг хүндэлж явдгаа илэрхийлсэн нэгэн сонирхолтой үйл явдал олон нийтийн анхаарлыг татлаа. Ирландын хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизонд өрсөлддөг “Cork City” клубийн тамирчин Мэтью Мюррэй Иглэсиас түүний хэлсэн үгийг биедээ монгол бичгээр шивүүлсэн байна.

Тэрбээр шивээсний агуулгаа сонгохдоо Лондон хотод амьдарч буй орчуулагч Ц.Дөлгөөнөөс зөвлөгөө авч, улмаар Б.Энх-Оргилд хандсан аж. Үүний хариуд “Монгол бичгээр юм чинь монгол үг, хэлц үг зүгээр” гэсэн санал өгч, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх үгийг сонгосныг Ц.Дөлгөөн цахим хуудсандаа дурджээ.

М.Иглэсиас өөрийн шивээсийн талаар “Хүн бүр миний шивээсийг асуудаг. Би бахархалтай нь аргагүй тайлбарлаж, бүр шүтэж биширч явдаг хүнээсээ санаа авч дуурайж шивээс хийлгэсэн. Тэр мундаг аварга өөрөө надад зөвлөсөн гэж хүмүүст хэлдэг” хэмээн бичсэн байна.

Энэхүү үйл явдал нь монгол хэл, соёл болон үндэсний бичгийн үнэ цэнэ олон улсын түвшинд сонирхол татаж буйг харуулж байна.

Ирланд тоглогч монгол бичгээр шивээс хийлгэв
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд