Пүрэв, 3 сар 12, 2026
HomeСпортТ.Нямжаргал: Дэлхийн октагон дээр Монголын нэрийг өндөрт өргөж яллаа

Т.Нямжаргал: Дэлхийн октагон дээр Монголын нэрийг өндөрт өргөж яллаа

Холимог тулаанч Т.Нямжаргал нь 1998 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн бөгөөд 2017 оноос тулааны спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр МУГТ Ж.Нарантунгалаг-ийн үүсгэн байгуулсан “Shandas MMA” клубт бэлтгэл хийж, мэргэжлийн холимог тулааны замналаа 2020 онд эхлүүлсэн байна. Замналынхаа хугацаанд “MGL-1 FC” болон “Gladiator FC” холбооны хөнгөн жингийн аваргаар шалгарч байсан.

Тэрбээр “Road to UFC” тэмцээний хоёр болон гуравдугаар улиралд амжилттай оролцож, ялалт байгуулснаар UFC холбоотой албан ёсоор гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсны дараа 2024 оны арваннэгдүгээр сард UFC-ийн анхны тулаандаа оролцсон ч ялагдал хүлээсэн байна.

Харин 2026 оны гуравдугаар сарын 8-нд Лас-Вегас хотод болсон “UFC 326” тэмцээнд тулалдаж, мэргэжлийн замналынхаа арав дахь ялалтыг байгуулжээ. Тэрбээр тулааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Дэлхийн хамгийн том октагон дээр Монгол хүний ондоошлыг харуулж, бүх хүчээ гарган тулалдаж, ялалт байгууллаа” хэмээн онцолсон байна.

Тулааны өмнөх сэтгэлзүйн байдлын талаар ярихдаа тэрбээр “Би 20 мянган хүний өмнө гараад төрийн далбайгаа бариад гүйхэд миний айдас алга болсон. Нэгэнт октагонд гарсан бол айх, түгших эрх байхгүй” гэж хэлжээ. Мөн ялалтын төлөө олон жил тасралтгүй бэлтгэл хийсэн учраас энэ амжилтыг онцгой зүйл гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Тулааны спортын хамгийн хүнд сорилтын талаар асуухад Т.Нямжаргал жин хасах процессыг онцолсон. Тэрбээр энэ удаагийн тулаанд оролцохын тулд нийт 15 кг жин хассан бөгөөд сүүлийн 5 кг-ийг хасахдаа биеийн бүх нөөц боломжоо дайчилсан гэж ярьжээ.

Мөн түүний үлгэр дуурайлал авдаг тамирчид нь:

  • Монголын МУГТ Ж.Нарантунгалаг
  • Дэлхийн алдарт тулаанч Конор Мкгрейгор

гэдгийг дурдсан байна.

Т.Нямжаргал

Т.Нямжаргалын хувьд энэ жил МУИС-ийг төгссөн бөгөөд хэрэв спортыг сонгоогүй бол хичээлдээ илүү төвлөрөх байсан гэж хэлжээ. Гэсэн ч спортоор хичээллэх нь өөрт нь эрүүл мэнд, эрх чөлөөний мэдрэмж өгдөг учраас сонголтдоо харамсдаггүй гэдгээ онцолсон байна.

Тэрбээр амьдралынхаа нэгэн том мөрөөдлөө биелүүлж, аавдаа машин авч өгсөн тухайгаа дурсахдаа сэтгэл хөдөлсөн тухайгаа ярьжээ. “Харь газар очихоор аав, эх орон хоёроо л хамгийн их санадаг” хэмээн хэлсэн нь түүний хувьд эх орон, гэр бүлийн үнэ цэнэ өндөр байдгийг илтгэнэ.

Мөн дэлхийн дэвжээнд гарахдаа Монголын соёлыг харуулахыг чухалчилдаг тухайгаа дурдсан. Тэрбээр ихэнх тулаандаа монгол дээл, үндэсний хэв маягтай хувцас өмсөж, эх хэлээрээ ярьж оролцдог бөгөөд энэ нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах нэг хэлбэр гэж үздэг байна.

Түүний амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар холимог тулаанчдыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад “UFC 326” тэмцээнд ялалт байгуулсан “MGL-1” & “GLADIATOR” холбооны аварга Т.Нямжаргал болон Монгол Улсаас UFC-д тулалдсан анхны тамирчин Д.Батгэрэл нар оролцжээ.

Т.Нямжаргал
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд