Пүрэв, 3 сар 12, 2026
HomeУлс төрДайны бүсээс иргэдээ авчирсан нисэх багийнхныг хүлээн авч уулзлаа

Дайны бүсээс иргэдээ авчирсан нисэх багийнхныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатар-аар ахлуулсан баг Монгол төрийн өгсөн үүргийг нэр төртэй биелүүлсэнд нь талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд уулзалтын үеэр монголчууд хүнд цаг үед эх орондоо тэмүүлэх сэтгэлтэй байдаг бөгөөд төр засаг иргэдээ хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ. Түүний хэлснээр энэхүү нислэг нь зөвхөн тээврийн ажиллагаа бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч нөхцөлд хүрч ажиллах чадвартайг харуулсан үйл явдал болсон юм.

Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км зам туулж, нийт 22 цаг үргэлжилжээ. Энэ нь нисэх багийн ур чадвар, туршлагаас гадна баг хамт олны нягт ажиллагаа, хамтын ажиллагааг илтгэсэн үйл явдал болсныг уулзалтын үеэр онцлов.

Мөн 2026 онд үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож байгааг дурдав. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бөгөөд “МИАТ” компани ойдоо зориулан нислэгийн тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна.

Дайны бүсээс иргэдээ авчирсан нисэх баг

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй дайны нөхцөл байдлын улмаас зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан нөхцөл байдал үүсээд байна. Иймээс олон улс орнууд иргэдээ татан авах, нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нислэгүүдийг зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар мөн адил эрсдэлтэй бүс нутгаас иргэдээ татан авах шийдвэр гаргаж, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн анхны нислэгийг гүйцэтгэсэн. Энэхүү нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо аюулгүй хүрч иржээ.

Нислэг Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос хөөрч, Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дамжин ниссэн байна. Нислэгийн зөвшөөрлийг тухай бүрд онцгой байдлын журмаар авч, уг ажиллагааг:

  • Монгол Улсын Гадаад харилцааны яам
  • Зам, тээврийн яам
  • Бүс нутаг дахь Монгол Улсын Элчин сайдын яамд
  • United Arab Emirates Air Force
  • Иргэний нисэхийн байгууллагууд хамтран зохион байгуулж ажилласан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд