Мягмар, 3 сар 10, 2026
HomeСпортThe MongolZ баг ESL Pro League-ийн шилдэг наймд шалгарлаа

The MongolZ баг ESL Pro League-ийн шилдэг наймд шалгарлаа

Counter Strike-2 (CS2) тоглоомын дэлхийн чансааг тодорхойлогч “ESL Pro League Season 23” тэмцээний хоёрдугаар шатны шийдвэрлэх тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр явагдсан дөрөвдүгээр тойргийн тоглолтын үр дүнд шөвгийн наймд өрсөлдөх дараагийн гурван багийн нэр тодорхой болсны нэг нь Монголын “The MongolZ” баг байлаа.

Манай улсын баг Playoffs-т шалгарах эрхийн төлөө Францын “3DMAX” багтай тулж, 2:1 харьцаатайгаар ялалт байгуулав. Тоглолтын өрнөлийг авч үзвэл:

  • Dust-2 map: Өрсөлдөгч багийн сонгосон эл газрын зураг дээр манайхан 13:10-аар илүүрхсэн.
  • Ancient map: Өөрсдийн сонгосон талбартаа 4:13-аар хожигдол хүлээсэн.
  • Inferno map: Шийдвэрлэх сүүлийн үед cobrazera болон 910 нарын оновчтой буудалтууд давамгайлж, 13:10-аар өрсөлдөгчөө буулган авлаа.

Уг тоглолтын шилдэг тоглогчоор (MVP) Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна. Одоогийн байдлаар шөвгийн наймд тоглох эрхээ “The MongolZ”-оос гадна Германы “MOUZ”, ОХУ-ын “Team Spirit”, Туркийн “Aurora Gaming” болон “Legacy” багууд аваад байгаа юм. Үлдсэн гурван эрхийн эзэд өнөө орой болох зургаан багийн тоглолтын дараа тодорно.

Тэмцээний шийдвэрлэх шатны тоглолтууд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах хуваарьтай байна. Сонирхуулахад, 2026 он гарснаас хойш хоёр ч томоохон тэмцээнд түрүүлээд буй Францын “Team Vitality” баг энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа юм. The MongolZ баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр плей-оффын тоглолтуудаа үргэлжлүүлнэ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд