Мягмар, 3 сар 10, 2026
HomeНийгэмП.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулж байна

П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулж байна

Сургуулийн орчинд сурагчид нэгнээ дээрэлхэж буй бичлэг цахим орчинд тархсантай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хүүхэд гэр, сургууль гээд хаана ч байсан аюулгүй байх ёстойг онцлоод, үе тэнгийн дээрэлхэлт цахим хэлбэрт шилжиж, хувь хүний нууц болон нэр хүндэд халдах болсон нь ноцтой асуудал гэж үзэж байна.

Сайдын мэдээлснээр, Боловсролын яамнаас аюулгүй сүлжээг бий болгох, дээрэлхэлтгүй орчныг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ “Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлжээ. Уг төслийг Засгийн газраар хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай энэ асуудлаар зөвлөлдөж байгааг тэрбээр тэмдэглэв.

Дэлхийн олон улс оронд хүүхдийн цахим хэрэглээг хуулиар хязгаарлах хандлага нэмэгдэж байгааг П.Наранбаяр сайд онцоллоо. Энэ хүрээнд дараах улс орнуудын туршлагаас судалж байна:

  • Австрали улс нийгмийн сүлжээнд хүүхэд оролцох насыг 16 хүртэл зааж хязгаарласан бол Франц, Испани зэрэг орнууд энэ төрлийн харилцааг тусгайлан зохицуулж эхлээд байна.
  • Түүнчлэн Финланд улстай боловсролын салбарт хамтран ажиллах хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Сайд П.Наранбаяр хэлэхдээ, дээрэлхэлт ноёлдог соёлыг нийгмээрээ эсэргүүцэж, нэг нь нэгнийгээ шоолоход бусад нь дэмждэггүй байх хандлагыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Мөн гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн харилцаа болон багшийн үйлдэл хүүхдийн хүмүүжилд шууд тусдаг тул насанд хүрэгчид зөв үлгэрлэл үзүүлэх шаардлагатайг санууллаа.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд