Лхагва, 3 сар 4, 2026
HomeУлс төрЭТТ-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр гарна

ЭТТ-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр гарна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хамааралтай томоохон өөрчлөлтүүд хийгдэх гэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэдийн хувьцааг өвлүүлэх, шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн өнөөгийн дүр зураг:

Тус компанийн нийт 12 тэрбум хувьцааг дараах байдлаар эзэмшиж байна. Үүнд:

  • Төрийн өмч: 73.5% буюу 8.8 тэрбум хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг.
  • Иргэд: 26.4% буюу 3.2 тэрбум хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэн эзэмшиж байна.
  • Аж ахуйн нэгж: 0.06%-ийг үндэсний 488 компани эзэмшдэг.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулахаар дараах шийдвэрийн төслүүдийг боловсруулах үүрэг өглөө. Үүнд хамгийн чухал нь хувьцаа өвлөх эрхийг зохицуулах болон 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэнд хувьцаа шинээр эзэмшүүлэх асуудал багтаж байна. Мөн хувьцаагаа төр засагт буцаасан иргэдийн эрхийг нэг удаа сэргээх эсэхийг шийдвэрлэх аж.

Ногдол ашгийн тухайд 2025 оны ашгийг бэлэн мөнгөөр олгох уу, эсвэл Дулааны цахилгаан станц барих зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглах уу гэдэг дээр иргэдээс санал авах асуудал яригдаж байна. Энэхүү шийдвэр нь иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгоход чиглэж байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд