Баянхонгор аймгийн Сар шинийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаан Монгол бөхийн өргөөнд 13.00 цагаас эхлэх бөгөөд бөхийн хорхойтнууд болон нутгийн иргэд өргөнөөр ирж сонирхохыг урьж байгаа юм.
Тус барилдаанд улсын цолтой болон ирээдүйтэй залуу бөхчүүд хүч үзэхээр бүртгүүлээд байна. Үүнд:
- Улсын арслан Э.Батмагнай
- Улсын заан Н.Жаргалбаяр
- Улсын заан С.Сүхбат
- Улсын харцага Б.Зоригтбаатар тэргүүтэй хүчит 128 бөх барилдана.
Барилдааны шагналын сан өмнөх жилүүдийнхээс өндөр тогтоогдсон нь бөхчүүдийн дунд өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байна. Тодруулбал:
- Түрүү бөх: 10,000,000 төгрөг
- Үзүүр бөх: 5,000,000 төгрөг
- Их шөвгийн бөхчүүд: Тус бүр 3,000,000 төгрөгийн шагнал хүртэхээр болжээ.
Энэхүү барилдаан нь сар шинийн баярын уур амьсгалыг хадгалж, үндэсний бөхийн уламжлал, соёлыг сурталчлах томоохон арга хэмжээ болох юм. Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй энэхүү барилдаан нь үзэгч олондоо барих томоохон бэлэг болж байна.
