НүүрОлон улсын мэдээХятадад гал унтраах автомашин ангал руу унаж, зургаан аврагч амиа алджээ

Хятадад гал унтраах автомашин ангал руу унаж, зургаан аврагч амиа алджээ

БНХАУ-ын төв хэсэгт орших Хунань мужид гал унтраах автомашин ангал руу унасны улмаас Хятадын зургаан аврагч амиа алдаж, нэг аврагч гэмтэж бэртсэн байна. Энэхүү хэргийн талаар Хятадын Төв телевиз мэдээлсэнийг Mongolnews24.com дамжууллаа.

Осол 2-р сарын 19-ний орой Синхуа хошуунд гарчээ. Гал сөнөөгчид Лугуань тосгонд гарсан галыг унтраах ажиллагааг дуусгаад депо руугаа буцаж явах үед энэхүү харамсалтай хэрэг болсон байна.

Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд бэртсэн аврагчид эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд