Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт АНУ-д 62.8 сая үзэгчийн аудиторийг цуглуулсан нь тус улсын хөлбөмбөгийн шууд дамжуулалтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт (абсолют рекорд) боллоо. Энэ тухай Axios портал мэдээлэв.
Үзэгчдийн тоо огцом өсөв
Шууд дамжуулалтын үзүүлэлтүүдийг авч үзвэл:
- Fox Sports: Тус телевизийн сувгаар тоглолтыг бараг 39 сая хүн үзсэн нь 2022 оны Катарт болсон ДАШТ-ий финалтай харьцуулахад 132%-иар өссөн үзүүлэлт юм.
- Telemundo: Испани хэл дээрх тус сувгаар 24 сая орчим хүн үзсэн нь өмнөх ДАШТ-ий финалаас 1.5 дахин их байна.
Axios порталын онцолж буйгаар, энэхүү дээд амжилт нь АНУ-д хөлбөмбөгийн (soccer) нэр хүнд хурдацтай өсөж байгааг харуулж байгаа бөгөөд цаашдын хөлбөмбөгийн тэмцээнүүдийн шууд дамжуулалтын эрхийн үнэ өсөхөд нөлөөлөх юм.
Харьцуулбал, 20 жилийн өмнө Германд болсон Итали болон Францын шигшээ багуудын финалын тоглолтыг 17 сая америкчууд үзэж байсан нь энэ удаагийн 2026 оны ДАШТ-ий финалаас 3 дахин бага үзүүлэлт байв.
Түүхэн тэмцээн өндөрлөлөө
Хөлбөмбөгийн ДАШТ 6-р сарын 11-нээс 7-р сарын 19-ний хооронд АНУ, Канад болон Мексик улсуудад хамтран зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд түүхэндээ анх удаа 48 баг оролцсон бөгөөд шийдвэрлэх тоглолтод ялалт байгуулж, дэлхийн аварга цолыг Испанийн шигшээ баг хүртсэн юм.
