Шотландын дижей Келвин Харрис Бразилын Сан-Паулу хотод ойролцоогоор 1.6 сая хүний өмнө сэтээ толилуулснаар Гиннессийн амжилтын номд бичигджээ.
BBC мэдээлснээр, энэ нь бие даасан дижей сэтийн хувьд хамгийн олон үзэгчтэй тоглолт болсон байна.
Уран бүтээлч нийгмийн сүлжээндээ ийм зүйл зөвхөн Бразилд л тохиолдож боломжтой хэмээн бичжээ. Энэ нь 2026 оны хоёрдугаар сард карнавалын тавцан дээр хийсэн түүний тоглолттой холбоотой бөгөөд тухайн үед “хотыг тэр чигт нь нүсэр үдэшлэг болгон хувиргасан” юм. Дижей тухайн өдрийг “үнэхээр галзуу” хэмээн дурсжээ.
Келвин Харрис өмнө нь ч Гиннессийн амжилтын номд бичигдэж байв. Тэрээр 2014 онд нэг цомгийнх нь есөн хит дуу Их Британийн шилдэг 10-т орсон амжилтаар, хожим нь тухайн оны хамгийн өндөр орлоготой дижейгээр шалгаран тус номд бичигдэж байжээ.
