НүүрЭдийн засагХүннү хотын төлөвлөлтийг боловсруулахаар 21 орны 43 баг оролцоно

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулахаар 21 орны 43 баг оролцоно

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах зорилгоор Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны 7-р сарын 3-наас 8-р сарын 4-ний хооронд амжилттай явагдлаа.

Олон улсын оролцоо

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахад дэлхийн 21 орноос 43 мэргэжлийн баг өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Бүртгүүлсэн улсуудыг бүс нутгаар ангилбал:

  • Азийн тив: 8 улс
  • Европын тив: 9 улс
  • Хойд Америкийн тив: 3 улс
  • Австралийн тив: 1 улс
image 7

Эдгээр багууд Хүннү хотын ирээдүйн хөгжлийн загварыг боловсруулахдаа өөрсдийн туршлага, шинэлэг санаагаа тусгана.

Хүннү хотын зорилго, онцлог

Нийслэлийн шинэ дагуул хот болох Хүннү хот нь дараах онцлогтой байхаар төлөвлөгдөж байна:

  • Засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс
  • Тээвэр, логистикийн нэгдсэн төв
  • Их, дээд сургуулийн цогцолбор
  • Өндөр технологийн хөгжлийг дэмжих тусгай чиг үүрэг

Эндээс гадна, хот нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан, нүүрстөрөгчийн ялгарал багатай, орон зайн оновчтой төлөвлөлттэй, ухаалаг, ногоон хотын загварыг бий болгох зорилготой юм.

Энэхүү сонгон шалгаруулалт нь Хүннү хотыг дэлхийн жишигт нийцсэн, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ болгоход чухал алхам болно гэж зохион байгуулагчид онцолж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд