НүүрБоловсролЦэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 39,736 хүүхдийн хүсэлт иржээ

Цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 39,736 хүүхдийн хүсэлт иржээ

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийн нэгдүгээр шат эхэлж, эхний өдрийн байдлаар нийт 39 мянга 736 хүүхдийн хүсэлт E-Mongolia платформоор дамжин илгээгдсэн байна. Бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авах юм.

2026 оны наймдугаар сарын 10-ны 17:30 цагийн байдлаар ирсэн хүсэлтийг насны ангиллаар авч үзвэл 3 настай хүүхдийн бүртгэл хамгийн өндөр байна. Харин 2 настай хүүхдийн хүсэлт 9 мянга 484 болжээ.

Эхний өдрийн бүртгэлийн задаргаа:

  • 2 настай: 9 мянга 484 хүүхэд
  • 3 настай: 10 мянга 102 хүүхэд
  • 4 настай: 9 мянга 975 хүүхэд
  • 5 настай: 10 мянга 175 хүүхэд
  • Нийт: 39 мянга 736 хүүхэд

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258 мянга 921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэж байна. Үүнээс нийслэлд хамрагдах хүүхдийн тоо 126 мянга 827 гэж тооцжээ.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийг насаар нь ангилбал 2 настай 27 мянга 832, 3 настай 31 мянга 303 хүүхэд байна. Мөн 4 настай 32 мянга 2, 5 настай 35 мянга 690 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хэрэгцээтэй байгаа аж.

Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны хүсэлтийг зөвхөн E-Mongolia платформоор дамжуулан авч байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бүртгэлийн хугацаанд амжиж хүсэлтээ илгээх шаардлагатай юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд