Мягмар, 1 сар 20, 2026
HomeОлон улсын мэдээТрамп Макроноос ирсэн хувийн зурвасыг нийтэллээ

Трамп Макроноос ирсэн хувийн зурвасыг нийтэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” сүлжээндээ Францын удирдагч Эммануэль Макроноос ирсэн хувийн зурвасыг ил болгосон байна. Уг зурваст Макрон Давосын чуулга уулзалтын дараа буюу ирэх Пүрэв гарагт Парис хотноо “Их долоо” (G7)-гийн уулзалтыг зохион байгуулж, түүнд ОХУ-ыг оролцуулах санал тавьжээ. Тэрээр “Би Пүрэв гарагт Парист G7-ийн уулзалтыг зохион байгуулж чадна. Би украин, дани, сири болон оросуудыг урьж болох юм” хэмээн бичсэн байна. Мөн Макрон Трампыг АНУ руу буцахаас нь өмнө Парист хамт оройн хоол идэхийг урьжээ.

Зурвастаа Францын ерөнхийлөгч Трампыг “найз” хэмээн нэрлэж, Сирийн асуудлаарх тэдний байр суурь бүрэн нийцэж байгааг тэмдэглээд, Ираны асуудлаар “агуу зүйлсийг хийж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч Макрон Трампын Гренланд арлын талаар юу хийхээр төлөвлөж байгааг ойлгохгүй байгаагаа зурвастаа онцолжээ.

image 22

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд