НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд гаргасан тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан билээ. Энэ өдрийг өнөөдөр дэлхийн 193 улс орон өргөн хүрээнд тэмдэглэж байна.
Өдрийн зорилго
Энэхүү өдрийг тэмдэглэх үндсэн зорилго нь охидын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрх, боломжийг хамгаалах, нийгэмд энэ талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршдог.
Тодруулбал, дараах чиглэлүүдэд анхаардаг:
- Охидын боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах
- Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалах
- Охидын оролцоог нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх
Монголд зохион байгуулагдах арга хэмжээнүүд
Монгол Улсад маргаашийн өдөр охидын эрхийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна:
- “БИ ОХИН БОЛОХООР” чуулган — Монголын сайн дурынхны төвөөс санаачлан Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.
- “Сэтгэлээ чагнах” өдөр арга хэмжээ — 13:00–18:00 цагийн хооронд Edu Park төвд болно.
- Princess Girls Day арга хэмжээ — Гүнж төвийн активист охидын санаачилгаар 12:00–16:00 цагийн хооронд Business Girls Haus-т зохион байгуулагдана.
Эдгээр арга хэмжээнүүдийн зорилго нь охидын дуу хоолойг хүчирхэгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмд тэдний үнэ цэнийг ухааруулахад чиглэж байна.