Мьянмын төв хэсэгт болсон буддын шашны баярын үеэр бөмбөг дэлбэрсний улмаас ойролцоогоор 40 хүн амиа алдаж, 80 орчим хүн шархадсан байна. Mongolnews24.com-ийн мэдээлснээр, уг эмгэнэлт явдлын талаар британий Daily Mail сонин оролцогчдын гэрчлэлд үндэслэн мэдээлжээ.
Тадингьют баярын үеэр болсон халдлага
10-р сарын 6-ны орой Мьянмын Чаунг-У тосгонд зуу орчим хүн Тадингьют хэмээх уламжлалт буддын баярт цугларч, орон нутгийн цэргийн хунтын эсрэг тайван жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан байна. Гэтэл яг тэр мөчид цэргийнхэн агаарын бөмбөг хаясан гэж орон нутгийн иргэд мэдээлжээ.
Нэгэн гэрчийн хэлснээр: “Хүмүүс олноор цугларсны дараа хүчтэй дэлбэрэлт болсон. Зарим нь зохион байгуулагчдын тусламжтайгаар амжиж зугтсан ч удалгүй тэнгэрт параплан гарч ирээд хоёр бөмбөгийг шууд олон нийтийн дунд хаясан,” гэжээ.
Энэхүү халдлага нь Мьянмын иргэний дайн, цэргийн хунтын эсрэг эсэргүүцэл дахин хүчээ авч байгааг харуулж байна.