Популяр техноблогер TechDroider өөрийн сувгаар iPhone 17 Pro Max болон Xiaomi 17 Pro Max-ийн хурдыг харьцуулсан бичлэг гаргажээ.
Техникийн онцлог
- Xiaomi 17 Pro Max: Snapdragon 8 Elite Gen 5 чип, HyperOS 3 (Android 16), 7500 мАц батарей.
- iPhone 17 Pro Max: A19 Pro процессор (3-нм техпроцесс, 6 CPU ба 6 GPU цөмтэй), iOS 26.
Видео тестийн дүнгээс харахад:
- Xiaomi 17 Pro Max илүү хурдан асааж, интерфэйс, аппликейшн болон камерыг шуурхай нээдэг. Мөн аппликейшнүүдийг илүү удаан санах ойд хадгалж, хурдан дахин ачаалдаг.
- iPhone 17 Pro Max тоглоом болон хүнд даацын програмд давуу талтай. Жишээ нь, Genshin Impact, Wuthering Waves, PUBG зэрэг тоглоом дээр гүйцэтгэл өндөр байсан. Adobe Rush, LumaFusion зэрэг видео рэндэрлэх, экспортлох үед ч Apple-ийн флагман илүү хурдан ажиллажээ.
Харьцуулалт харуулснаар Xiaomi илүү хурдан ажиллагаа санал болгож чадсан ч өдөр тутмын хэрэглээнд ялгаа төдийлөн мэдэгдэхгүй гэж видеоны зохиогч онцолсон байна.