Жингээ хасахыг зорьж буй хүмүүст ундаа нь өөх тос багатай, илчлэг багатай байх ёстой бөгөөд мөн цатгалан мэдрэмж төрүүлэх нь чухал. Тиймээс зөв ундааг сонгосноор зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.
Уухад тохиромжтой ундаанууд
1. Үнээний сүү
- Судалгаагаар бүтэн үнээний сүү уух нь жинг бууруулж, таргалалтын эрсдэлийг багасгадаг болохыг харуулсан.
- Сүүн дэх лейцин уураг нь булчингийн өсөлтийг дэмждэг.
- Тосгүй сүүний нэг порц нь ердөө 90 калори, 8 гр уураг агуулдаг.
2. Баяжуулсан шар буурцгийн сүү
- Уураг, эслэг, витамин, эрдэс бодисоор баялаг.
- Өндөр чанартай шар буурцгийн уураг нь жин бууруулахад тусалдаг.
- Чихэргүй баяжуулсан шар буурцгийн сүүгийн нэг аяга нь 80 калори, 7 гр уураг агуулж, В12 витамины баялаг эх үүсвэр болдог.
3. Байгалийн аргаар чихэрлэсэн кофе
- Хар кофе нь өөрөө бага калоритой.
- Нэмэлт орц хэрэглэх бол өөх тос багатай сүү, цөцгий сонгох хэрэгтэй.
- Сахарын оронд байгалийн гаралтай орлуулагч (архат, бага хэмжээний зөгийн бал эсвэл агчийн сироп) хэрэглэх нь зөв.
4. 100% анар жимсний шүүс
- Ус уух сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд усандаа багахан хэмжээний анар жимсний шүүс нэмэх боломжтой.
- Энэ нь илчлэгийн хэмжээ бага нэмэгдүүлэхийн зэрэгцээ шингэний хэрэглээг нэмэгдүүлдэг.
5. Бага калоритой хийжүүлсэн ундаа
- Өндөр сахартай хийжүүлсэн ундаанаас бага калоритой хувилбар руу шилжих нь өдөр тутмын илчлэгийн хэрэглээг мэдэгдэхүйц бууруулдаг.
- Хэтрүүлэлгүй хэрэглэвэл “хийжүүлсэн ундааг” орлуулах сайн сонголт болно.