Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з заалтад “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэж заасан байдаг. Гэвч энэ зохицуулалт малчдад хүндрэлтэй гэж үзэж, өөрчлүүлэхээр Ерөнхий сайдад албан ёсоор ханджээ.
Малчдын хэлж буйгаар:
- Том мал, ялангуяа адуу, тэмээг бог мал шиг өдөр бүр байнга хариулах боломжгүй.
- Ихэнх ослын шалтгаан нь жолооч нарын хурд хэтрүүлсэн, сэрэмж алдсан байдлаас үүдэлтэй.
- Гэсэн ч одоогийн заалтын дагуу хариуцлага малчдад оногдож, тэд хохирч үлддэг.
Бодит жишээ
Саяхан Дээд шүүх энэ төрлийн нэг хэрэг хэлэлцээд, мал нь зам дээр дайрагдсан малчныг буруутган, осолдсон машины засварын төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гаргасан байна.
Иймээс малчид, иргэдийн төлөөлөл дээрх заалтыг өөрчлүүлэх, малчдад хохирол үүрүүлдэг байдлыг арилгах чиглэлээр зохицуулалт хийхийг шаардсан байна.