БНХАУ-ын Тяньжин хотод энэ сарын 1-2-нд болж буй 3х3 сагсан бөмбөгийн Челленжер тэмцээнд Монголын “Улаанбаатар MMC Энержи” баг амжилттай оролцож байна.
Манай баг хэсгийн шатанд эхлээд Хятадын “Чонмин” багийг 22:10 харьцаатай буулган авч, дараагийн тоглолтод Сербийн хүчирхэг “Партизан”-д 21:16-аар дийлдсэн юм.
Эдгээр үр дүнгийн дараа “Улаанбаатар MMC Энержи” хэсгээсээ дэд байраар гарч, хасагдах шатанд шалгарав. Шигшээ наймын төлөөх шийдвэрлэх тоглолтод тэд Сербийн “UB” багтай тулж, ширүүн өрсөлдөөний эцэст 19:16-аар ялалт байгуулж шилдэг наймд багтлаа.