“Miss Mongolia-2022” тэмцээний үндэсний ялагч Б.Номин-Эрдэнэ дэлхийн тайзнаа алхах эрхээ ахиуллаа. Тэрээр ирэх өдрүүдэд болох “World of Beauty Pageants” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буйг тус тэмцээний албан ёсны цахим хуудас мэдээлжээ.
Албан мэдээнд дурдсанаар, Б.Номин-Эрдэнэ нь зөвхөн гоо үзэсгэлэнгийн хатан хаан төдийгүй ном зохиолч, цаг агаарын нэвтрүүлэгч гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн. Түүнийг нэртэй улстөрчөөс салсныхаа дараа “дэлхийн миссийн тайзыг эзэгнэх зорилго бүхий, ганц бие хүчирхэг эмэгтэйн дүрээр” дахин гарч ирж байна хэмээн онцолжээ. Тэрээр 2025 оны “Дэлхийн мисс”-ийн тайзнаа Монголынхоо нэрийг өндөрт өргөхөөр бэлтгэлээ базааж буй юм.
Б.Номин-Эрдэнэ 2017 онд Францын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэж, англи болон франц хэл эзэмшсэн байна.
