Азийн Сан болон Монголын Скаутын Холбоо хамтран, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж онцгой уралдаан зохион байгуулах гэж байна. Энэ удаад эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр шинэлэг санаа, шийдэл гаргах хакатон уралдааныг зарлажээ.
Уралдааны дэлгэрэнгүй
Оюутнууд 4-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг болон оролцоно. Тавигдах үндсэн шаардлагууд:
- Эрх зүйн чиглэлээр их сургуульд суралцаж байх
- 2025 оны 9-р сарын 30-ны байдлаар 18 нас хүрсэн байх
Шагналын сан:
- I байр – 1,500,000 төгрөг
- II байр – 1,000,000 төгрөг
- III байр – 500,000 төгрөг
Бүртгэл 2025 оны 9-р сарын 30-ны мягмар гарагийн 22:00 цагт хаагдана.
📌 Бүртгүүлэх холбоос: Энд дарна уу
📌 Уралдааны удирдамжийг мөн онлайнаар үзэх боломжтой.
Энэхүү хакатон нь оюутнуудыг зөвхөн мэдлэгээ сорихоос гадна, хүний эрх хамгаалах, нийгмийн хариуцлагатай иргэд болон төлөвших чухал боломжийг олгоно.