НүүрСпортХүүхдийн наадмаас монгол боксчид 11 медаль хүртэж шинэ амжилт тогтоолоо

Хүүхдийн наадмаас монгол боксчид 11 медаль хүртэж шинэ амжилт тогтоолоо

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат, Баяннуур хотод болж буй Монгол туургатны олон улсын хүүхдийн спортын XI их наадамд манай улсын өсвөрийн боксчид амжилттай оролцож, түүхэн амжилт үзүүллээ. Монголын баг тамирчид нийтдээ 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна.

Охидын амжилт

  • А.Алтанзул – 48 кг жинд, алт (клуб “Ихэр Бээлий”)
  • Г.Халиун – 50 кг жинд, мөнгө (Дорнод аймгийн “Талын бүргэд”)
  • А.Амина – 54 кг жинд, хүрэл (клуб “Радианс”)
  • С.Энхчимэг – 57 кг жинд, алт (Дорноговь аймаг)
  • Б.Алтанжаргал – 60 кг жинд, мөнгө (Өмнөговь аймаг)

Хөвгүүдийн амжилт

  • Б.Агарзандан – 50 кг жинд, алт (клуб “Радианс”)
  • О.Түвшинбаяр – 54 кг жинд, хүрэл (МУБИУ-БТДС)
  • Г.Оджаргал – 57 кг жинд, алт (Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун”)
  • М.Цэлмэг – 60 кг жинд, хүрэл (“Лхагва бокс”)
  • Н.Мөнхболд – 63 кг жинд, хүрэл (“Барселона”)
  • Х.Батнаран – 66 кг жинд, хүрэл (“Эр зориг”)

Тэмцээнд багийг ахалсан дасгалжуулагчдаар МУГТ Д.Лхагва, Т.Ганзориг нар ажилласан бол, шүүгчийн үүргийг Д.Үржинбаяр гүйцэтгэсэн байна. Энэ удаагийн тэмцээн монгол хүүхдийн боксын ирээдүй гэрэлт байгааг харуулсан үйл явдал боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд