Баасан, 10 сар 3, 2025
HomeОсол хэрэг“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан хэргийг илрүүллээ

“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны наймдугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалантын нутагт иргэн Б бусадтай бүлэглэн нэн ховор амьтны жагсаалтад багтдаг “Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнаж, борлуулсан гэмт хэргийг илрүүлжээ. Хэргийг мөрдөн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар:

  • Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнах, барих, гаршуулах, амьдрах орчныг алдагдуулах
  • Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах
  • Гадаад улсад гаргах, чихмэл болон эд эрхтэн цуглуулах

гэсэн үйлдэл гаргасан тохиолдолд 10–40 сая төгрөгөөр торгох эсвэл 2–8 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хуультай.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор “Цоохор ирвэс”-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг 22 сая төгрөгөөр тогтоож, энэ дүнг хоёр дахин нугалж тооцон эрүүгийн хариуцлага ногдуулдаг.

Экологийн цагдаа иргэдэд хандан:
Хууль бус ан агнах гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн тохиолдолд 102 болон 70191070 тусгай дугаарт мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд