Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бага насны хүүхдүүд алга болсон дуудлага 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын мэдээлэлд тулгуурлан 10 настай Б.Отгонбаатар, 12 настай Б.Отгоншагай нарыг хайх ажиллагааг эхлүүлж, цахим сүлжээнд тэднийг эрэн сурвалжилж буй зар мэдээллийг нийтэлсэн байсан ч хүүхдүүдийг олсон эсэх тухай мэдээлэл алга байсан юм.
Эрэн хайх ажиллагааны явцын талаар Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) лавлахад дараах мэдээллийг өгсөн байна:
- “Эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж хүүхдүүдийг олсон. Хоёр хүүг хүүхэд хамгааллын 108 төвд хамгаалалтад авсан байгаа. Хүүхэд алга болсон хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
- Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд сураггүй алга болох тохиолдол нэмэгдэж байгаа тул цагдаагийн байгууллагаас иргэдийг бага насныхаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.