Баасан, 9 сар 12, 2025
HomeНийгэмАвтомашингүй өдөр: томоохон зах, худалдааны төвүүд амарна

Автомашингүй өдөр: томоохон зах, худалдааны төвүүд амарна

Энэ жилийн “Автомашингүй өдөр-2025” маргааш, бямба гарагт зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээг “Эрсдэлгүй – эрүүл орчныг хамтдаа” уриан дор өрнүүлэх бөгөөд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг шилжүүлж, маргааш ажиллахгүй болохоор болжээ.

Ажиллахгүй худалдааны төвүүд

  • Бөмбөгөр, Бөмбөгөр-2
  • Содон
  • Юмт
  • Нарантуул, Нарантуул-2
  • Алтжин Бөмбөгөр
  • Дүнжингарав
  • Өгөөмөр
  • Сандэй плаза, Шинэ Сандэй
  • Шөнийн зах
  • Баянзүрх, Баянзүрх-2
  • 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд
  • Барс-1, Барс-2
  • Хархорин
  • Ханталст
  • Да хүрээ
  • Цайз
  • Цолмонбадрах
  • Доной модны зах
  • Нарлаг дэнж

Эрүүл мэндийн үйлчилгээнүүд

Иргэдэд дараах үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Үүнд:

  • Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг
  • Чихрийн шижингийн илрүүлэг
  • Цусны даралт ихсэлтийн зөвлөгөө
  • Сүрьеэгийн илрүүлэг
  • Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөгөө

Автомашингүй өдрөөр хаах замууд (07:00–18:00 цагийн хооронд):

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай орчмын Д.Сүхбаатарын болон Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Сансарын туслах зам: Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл
  • Чагдаржавын гудамж
  • С.Зоригийн гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамж
  • Гэндэнгийн гудамж
  • Д.Чойдогийн гудамж
  • С.Жамъяан гүний гудамж
  • Чингисийн өргөн чөлөө: Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар хүртэлх дотоод замууд
image 14
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд