Америкийн поп дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн Үндэсний лигийн тоглогч Трэвис Келси хоёр сүй тавьснаа албан ёсоор зарлалаа. Энэ мэдээг тэд 8-р сарын 26-нд Instagram хуудсандаа хамтдаа нийтэлсэн бөгөөд “Танай англи хэлний багш, танай спортын багш гэрлэж байна” хэмээн хошигнон бичжээ.
Постын хамтаар тэд гэрэл зургууд хуваалцсан бөгөөд тэдгээрт “Канзас-Сити Чифс” багийн тоглогч Келси Свифтийн өмнө өвдөг сөгдөн, гэрлэх санал тавьж буй мөчөө харуулжээ.

Келсийн аав Эд Келс CNN-д мэдээлснээр, түүний хүү хоёр долоо хоногийн өмнө Миссури мужийн Ли’с Саммит хот дахь цэцэрлэгт санал тавьсан бөгөөд энэ төлөвлөгөөгөө хэдэн сарын өмнөөс бэлтгэж байсан гэдгийг мэдэгдэв.
Reuters агентлагийн мэдээлснээр, Свифт болон Келси нарын хайр 2023 онд дуучин Eras Tour тоглолтоо Эрроухед цэнгэлдэхэд хийх үеэр эхэлжээ. Тоглолтын дараа Келси дуучинтай уулзаж, өөрийн дугаартай бугуйвчаа өгөхийг хүссэн ч уулзаж чадаагүй гэж хожим тайлбарласан байна.
14 удаагийн “Грэмми”-ийн шагналт Свифт болон Супербоулын гурван удаагийн аварга Келси нарын харилцаа эхэндээ нууц байсан бөгөөд Свифт нэгэнтээ “Биднийг хэн ч мэдэхгүй байх хугацаанд бие биенээ таньж мэдэх боломжтой байсан нь надад маш их аз завшаан” хэмээн онцлон ярьсан байдаг.
Вааау, үнэхээр сайхан мэдээ байна! Аз жаргал хүсье хоёрт нь
Тейлорын шүтэн бишрэгчийн хувьд үнэхээр баяртай байна, хайр дурлал нь урт удаан байг