Ням, 8 сар 24, 2025
HomeСпортThe MongolZ дахин Vitality-г буулган авч, Esports World Cup 2025-ийн финалд шалгарлаа

The MongolZ дахин Vitality-г буулган авч, Esports World Cup 2025-ийн финалд шалгарлаа

CS2-ийн дэлхийн чансааны тэргүүлэгч Team Vitality дахин дараалан The MongolZ багтай хагас шигшээд таарч, энэ удаад ч мөн монголчууд ялалт байгууллаа. Дөнгөж долоо хоногийн өмнө The MongolZ BLAST Bounty Fall 2025 дээр дэлхийн шилдэг багийг тэмцээнээс хасч сенсаци тарьсан бол одоо энэ нь бүр ч баталгаажлаа.

Тэмцээний хамгийн гоёмсог тоглолтуудын нэг болсон энэхүү тулаанд талууд ширүүн өрсөлдсөн.

  • Mirage дээр The MongolZ итгэлтэй тоглож, 13:8-аар ялалт байгуулсан
  • Dust2 дээр Vitality өөрсдийн шилдэг картаа авч үлдэж, 13:9-өөр буцаан оноо тэнцүүлсэн
  • Nuke дээр монголчууд гайхалтай эхлэлийг тавьж, эхний хагаст 10:2-оор тэргүүлсэн. Vitality камбэк хийхийг оролдсон ч амжилтгүй болж, тоглолт 13:7-оор өндөрлөсөн

Ийнхүү The MongolZ дэлхийн №1 багийг хоёр том тэмцээнээс дараалан хасч, Esports World Cup 2025-ийн гранд финалд шалгарлаа. Тэд аваргын төлөө Aurora Gaming багтай тоглоно.

image 95

Esports World Cup 2025 Саудын Арабын Эр-Рияд хотод болж байгаа бөгөөд тэмцээнд Global Valve Regional Tournament (VRS)-ийн чансаагаар уригдсан багууд оролцож байна. Шагналын сан нь 1.25 сая ам.доллар.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд